SPACEX КОМПАНИ АНХ УДАА ЭНГИЙН ИРГЭДЭЭС БҮРДСЭН БАГИЙГ САНСАРТ ХӨӨРГӨНӨ

АНУ-ын SpaceX компани Crew Dragon капсулд мэргэшсэн сансрын нисгэгч бус энгийн 4 иргэнийг суулган дэлхийн тойрог замд хэдэн өдөр аялуулах төлөвлөгөөг албан ёсоор танилцууллаа. Crew Dragon сансрын хөлөг нь одоогоор Олон Улсын Сансрын Станцад залгагдсан байгаа бөгөөд өнгөрөгч оны 11-р сард Японы сансрын нисгэгч Ногучи Сойчи тэргүүтэй олон улсын сансрын нисгэгчдийн багийг задгай сансарт хүргэсэн […]

“BLACK LIVES MATTER” ХӨДӨЛГӨӨН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШИВ

Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид, өмнөх Нобелийн шагналтнууд болон тодорхой шалгуурыг хангасан хэн бүхэн Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодорхойлж болдог юм. Энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшигчдийн материалыг нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хүлээж авсан бөгөөд шагналын эздийг ирэх аравдугаар сард тодруулах юм. Норвейгийн парламентийн гишүүн Петтер Эйд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгахыг уриалсан […]

ЖО БАЙДЕН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ, ҮР ХӨНДӨЛТИЙН ТУХАЙ ТОГТООЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр хөндөлтийг дэмждэг бүлгүүдэд санхүүжилт олгох тогтоолыг баталсан байна. Тэрээр өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг өөрчлөн, гүйцэтгэх захирамжуудад гарын үсэг зурсан юм. Жо Байдены баталсан уг захирамж нь бага орлоготой иргэд Боломжит тусламжийн тухай хууль буюу Obamacare хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн […]

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 2020 ОНД ХАМГИЙН ТОМ ХОХИРОЛ АМСЖЭЭ

Коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд аялал жуулчлалын салбар уналтад орж түүхэн дэх хамгийн том хохирлыг амссан гэж НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллага мэдэгдсэн байна. НҮБ-ын тайланд дурдсанаар 2020 онд олон улсын нислэгүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэг тэрбум орчим буурч, 1.3 их наяд долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгджээ. Энэ нь 2009 онд тохиолдсон дэлхийн эдийн […]

БЭЭЖИН 2022 ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДМЫН ХОККЕЙН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

Бээжин 2022 өвлийн олимпын наадмын хоккейн ордон ашиглалтад бүрэн орж туршилтын тэмцээнүүдийг хүлээж авахад бэлэн болсон байна. Бээжин 2008 зуны олимпын наадмын гимнастикийн тэмцээнүүд зохиогдож байсан тус ордоныг 2 жилийн хугацаанд хоккейн спортод зориулж шинэчилжээ. Бээжин хотын барилгын төв оффис Үндэсний цэнгэлдэхийг 2 жилийн хугацаанд дахин шинэчилж хоккейн спортын ордоныг ашиглалтад оруулсан байна. Энэхүү ордон […]

БНХАУ: “ТАЙВАНИЙН ТУСГААР ТОГТНОЛ НЬ ДАЙН ГЭСЭН ҮГ”

Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчний хөндлөнгийн оролцоо, өдөөн хатгалгын хариу арга хэмжээ болгож Хятад улс Тайванийн хоолойд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Хятад улсын зүгээс Тайванийн тусгаар тогтнол гэдэг нь дайн гэсэн үг юм гэж мэдэгджээ. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Чиань пүрэв гарагт нэгэн мэдэгдэл хийж тус улсын хатуу байр суурийг илэрхийлсэн байна. […]

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСГАЙ БАГ УХАНЬ ХОТОД СУДАЛГААНЫ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

ДЭМБ-ийн олон улсын мэргэжилтнүүдийн тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусгавар болсон байна. Тэд Ухань хотод коронавирусын гарал үүслийн талаар судалгааны ажлаа эхлүүллээ. ДЭМБ-аас илгээсэн судалгааны тусгай баг Хубэй мужийн нийслэл Ухань хотод энэ сарын 14-нд очсон. Судлаач эрдэмтэд коронавирусын гарал үүслийг судалж, хүнээс хүнд анх хэрхэн дамжсаныг тогтоохоор ажиллах юм. Судалгааны баг 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа […]

БОИНГ КОМПАНИ 2020 ОНЫ НИЙТ АЛДАГДЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ

737 МАКС онгоцны нислэгүүд зогсож, мөн коронавирусын цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагааны уналтад орсон Боинг компани нийт 11.9 тэрбум долларын алдагдалтай ажилласан байна. Энэ тус компанийн түүхэн дээд хэмжээний алдагдал болж бүртгэгджээ. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани лхагва гарагт 2020 оны нийт алдагдлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрөгч жил Боинг компани 11.9 тэрбум долларын цэвэр […]

2022 ӨВЛИЙН ТУСГАЙ ОЛИМП ОХУ-ЫН КАЗАНЬ ХОТОД БОЛНО

ОХУ-ын Казань хот 2022 оны өвлийн тусгай олимпыг зохиохоор боллоо. Тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны 2000 оюуны бэрхшээлтэй тамирчид оролцох юм. Оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын оролцдог өвлийн тусгай олимп ОХУ-ын Казань хотод болохоор тов гарлаа. 2022 оны тусгай өвлийн олимпыг зохион байгуулахаар сонгогдоод байсан Швед улс эцсийн мөчид санхүүгийн асуудлын улмаас нэрээ татсан тул […]

САЛЛА ХОТ 2032 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

Финландын Лапланд мужийн Салла хот 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр компанит ажлаа эхлүүллээ. Салла хот уур амьсгалын өөрчлөлтийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цаг уурын өөрчлөлттэй тэмцэх санаачлагыг сурталчилгаандаа тусгажээ. Финландын Салла хотод өвлийн улиралд цаг уурын хэм цельсийн -50 градус хүртэл хүрдэг бөгөөд албан ёсоор дэлхийн хамгийн хүйтэн хот гэж […]