ЖЕК МА ГУРВАН САРЫН ДАРАА ОЛОН НИЙТЭД АНХ УДАА ГАРЧ ИРЛЭЭ

Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма 3 сарын дараа олон нийтэд анх удаа гарч ирлээ. Тэрээр өнгөрөгч жил Хятадын санхүүгийн зохицуулагч байгууллага, Засгийн газрыг шүүмжилсэнээс хойш олон нийтэд харагдаагүй ор сураггүй алга болоод байсан билээ. Хятадын коммунист намтай холбоотой Global Times болон бусад мэдээллийн хэрэгслүүд Жек Маг өөрийн буяны байгууллагаас зохион байгуулсан онлайн арга хэмжээнд […]
Л.МӨНХТҮШИГ: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулалт өгөх бэ? Л.Мөнхтүшиг: Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад […]
ЯПОН УЛСАД ИСЛАМЫН ШАШИН ШҮТЭГЧДИЙН ТОО ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙНА

Өнгөрөгч 10 жилийн хугацаанд Япон улс дахь Исламын шашинтай иргэдийн тоо бараг хоёр дахин өссөн байна. Одоогоор Япон улсад 230,000 гаруй Мусульманчууд амьдардаг бөгөөд Исламын шашны 110 орчим сүм хийд байна гэжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Япон улсад Исламын шашинтнуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж Васедагийн их сургууль судалгаагаа танилцуулжээ. 2010 оны байдлаар Япон улсын Мусульманчуудын тоо 110,000 […]
БЭЭЖИН ХОТЫН НЭГ САЯ ГАРУЙ ИРГЭД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЭД БАЙНА

БНХАУ-д коронавирусийн вакцинжуулалтын ажил эхлээд удаагүй байна. Өчигдөр өглөөний 11 цагийн байдлаар нэг сая иргэд аль хэдийнээ вакцинжуулалтад хамрагджээ. Бээжин хотын эрүүл мэндийн газраас 1 сая гаруй иргэд Ковид-19-ын эхний тун вакцин хийлгэсэн гэж мэдэгдсэн байна. Бээжин хот нь халдварын өндөр эрсдэлтэй тодорхой өндөр бүлгийн хүмүүст эхний тун вакциныг энэ баасан гарагт хийж дуусгахаар төлөвлөөд […]
КАПИТОЛ ДАХЬ ҮЙМЭЭНИЙ ДАРААЧААР АНУ-ЫН ФИРМҮҮД УЛС ТӨРИЙН ХАНДИВАА ЗОГСООВ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа Жо Байдений ялалтыг үгүйсгэхийг оролдсон хууль тогтоогчдод өгөх хандиваа зарим компаниуд зогсоосон байна. Конгрессийн ордон руу Трампын дэмжигчид халдсаны дараачаар дээрх шийдвэрүүд гарсан юм. Зээлийн картын Американ Экспресс компанийн зүгээс Даваа гарагт Байдений ялалтыг үгүйсгэж, ерөнхийлөгчөөр томилхыг эсэргүүцсэн улс төрчдөд өгөх хандиваа зогсоохоо мэдэгдсэн байна. Американ Экспресс компанийн ТУЗ-ын дарга Стивен […]
ДЭМБ: 2021 ОНД СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТОХГҮЙ

Коронавирусийн вакцины хүртээмж нэмэгдэж байгаа хэдий ч сүргийн дархлаа энэ жилдээ тогтохгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдлээ. Дэлхий даяар аж үйлдвэржсэн 42 оронд вакцинжуулалтын ажил эхэлсэн эсвэл вакцинжуулах ажлыг бэлдэж байгаа гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тус байгууллагын ахлах эрдэмтэн Сумяа Сваминатаны хэлсэнээр, “Дэлхий өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг вакцинаар хангахад багаггүй цаг хугацаа шаардагдана. Бид 2021 онд […]
ТАЙВАНЬ УЛСЫН ГАДААД ПАСПОРТНЫ ЗАГВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Тайвань улс иргэдээ олон улсад Хятад хүмүүстэй андуурагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс шинээр боловсруулсан гадаад паспортоо танилцуулсан байна. Эрх баригчид шинэ паспортын захиалгыг даваа гарагаас эхлүүлжээ. Тайваний өмнөх гадаад паспортын нүүр хавтас дээр “БНХАУ” болон “ТАЙВАНЬ” гэсэн нэрнүүд адилхан хэмжээтэй хэвлэгддэг байсан юм. Харин шинэчлэгдсэн паспорт дээр ТАЙВАНЬ гэдэг нэрийг том фонтоор, тодоор бичсэн бол БНХАУ […]
МАРГИНАЛ БҮЛЭГТ ХЭН ХЭН БАГТАЖ БАЙНА ВЭ?
Иргэний нийгмийн байгууллагууд маргинал бүлгийнхнийг ийнхүү тодорхойлон судалж, тэдэнд төрийн зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх ёстой талаарх зөвлөмжийг боловсруулж байна. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр “БОЛОВСРОЛ: МӨНГӨ, ЧАНАР, ХАРИУЦЛАГА” тодотголтой боловсролын салбарын аль нэг асуудлыг хөндөн, салбарын иргэний нийгэм, мэргэжилтэн, багш, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалт зохион байгуулдаг. Тэд энэ удаад 10 дахь […]
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

БНСУ-ын ерөнхий прокурор Юн Сёк Юлтэй холбоотой хэргийг шийдвэрлэх хуралдаан 2 өдөр үргэлжилсэн байна. Тус улсын Хууль зүйн яамны сахилгын хороо хуралдаж хяналт шалгалтад саад учруулсан гэх үндэслэлээр ерөнхий прокурорыг үүрэгт ажлаас нь 2 сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. БНСУ-ын түүхэнд ерөнхий прокурор зэмлэл хүртсэн анхны тохиолдол гарлаа. Ерөнхий прокурор Юн Сёк Юлийг ажлаас нь […]
СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙН АСУУДАЛД БОКО ХАРАМ БҮЛЭГЛЭЛ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ

Өнгөрсөн баасан гарагт Нигерийн хойд муж дахь сургууль рүү зэвсэглэсэн этгээдүүд халдаж сурагчдын хамт зугтсан. Кацина мужийн эрх баригчид сургуулийн дотуур байранд амьдардаг 800 хөвгүүдийн 300 гаруй нь ор сураггүй алга болсон гэж мэдэгджээ. Ройтерс болон AFP агентлагийн мэдээлснээр Боко Харам бүлэглэлээс аудио бичлэг илгээсэн бөгөөд тэд сураггүй болсон хөвгүүдтэй холбоотой хэргийн ард байгаа гэдгээ […]