“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ” ИНҮЭ-ИЙН ҮНДСЭН СУУРЬ ЗАРЧИМ БОЛОХ ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛНЭ
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр “БОЛОВСРОЛ: МӨНГӨ, ЧАНАР, ХАРИУЦЛАГА” тодотголтой боловсролын салбарын аль нэг асуудлыг хөндөн, салбарын иргэний нийгэм, мэргэжлийн хүмүүс, багш, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалт зохион байгуулдаг. Энэ удаад 10 дахь удаагаа чуулж байгаа юм байна. Энэ жил тэд КОВИД-19 цар тахал болоод Тэгш хамруулах боловсролын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хоёр өдрийн турш […]
НҮБ: “2021 ОНД 5 САЯ ЙЕМЕНЧҮҮД ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭХ АЮУЛД ОЙРХОН БАЙНА”

Ирэх онд 5 сая гаруй Йеменчүүд өлсгөлөнд нэрвэгдэх аюулаас ганцхан алхмын зайд амьдрах магадлалтай байна гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага анхаарууллаа. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) албан ёсны твиттер хуудсандаа нийтэлсэн товч мэдэгдэлдээ Йемен улсын нийт хүн амны талаас илүү хувь нь 2021 онд өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг гэжээ. Дайн тулааны хөлд байгаа Арабын тус оронд 2021 онд 50,000 орчим […]
ЙОРДАН УЛС УЛААН ТЭНГИСТ АНХ УДАА АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

Улаан тэнгисийн боомт хот Акабад Йордан улс тэнгисийн цэргүүдээ байгууллаа. Тэд шүрэн хад, далайн эко системийг хадгалах, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор ажиллагаа явуулах юм. Йордан улсын засгийн газрын хуралдаанаар бүс нутгийг тэнгисийн цэргийн хамгаалалтад авах тухай тунхаглалыг баталлаа. Улаан тэнгисийн бүс нутгийг хамгаалалтад оруулснаар Йордан улсын өмнөд хотуудын аялал жуулчлал хөгжихөөс гадна далайн эко системийг хадгалах чухал ач холбогдолтой юм гэж Байгаль орчны яам мэдэгдсэн байна. […]
АЗЕРБАЙЖАН, АРМЕНИ УЛСУУД ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧЖЭЭ

Өнгөрөгч сар ОХУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулсан Азербайжан болон Армени улсууд Уулын Карабах орчимд дахин буудалцсан байна. Талууд бие биесээ хэлэлцээр зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Армени улсын батлан хамгаалахын сайд Азербайжаныг довтолгоо хийж энхийн хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгдсэн байна. Харин Азербайжаны батлан хамгаалахын яамнаас Арменичуудын өдөөн хатгалгыг зогсоохын тулд зохих ёсоор хариу өгсөн гэж мэдэгдсэн юм. Талууд мөргөлдөөний үеэр 2-уул хохирол амсжээ. […]
ФРАНЦ УЛС ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ДАХИН ЧАНГАТГАВ

Францын засгийн газрын найдаж байсан шиг коронавирусийн халдварын тоо буурахгүй эсрэгээрээ нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг ирэх 7 хоногоос дахин чангатгах болсноо мэдэгдлээ. Хөл хорионы дэглэмийг өөрчлөлтийг ерөнхий сайд Жан Кастекс Пүрэв гарагт зарласан юм. Өнгөрөгч сарын сүүлээр Франц улс коронавирусийн хөл хорионы дэглэмийг сулруулж дэлгүүр, зарим олон нийтийн газруудыг хэвийн ажиллуулж эхэлсэн. Улмаар […]
ОЙРХИ ДОРНОД ДАХЬ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГ СУНГАВ

ЯПОН: ОЙРХИ ДОРНОД ДАХЬ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГ СУНГАВ Ойрхи Дорнод дахь бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилж байгаатай холбогдуулан Японы засгийн газрын батлан хамгаалахын хүчний томилолтыг нэг жилээр сунгасан байна. Японы өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч, эргүүлийн нисэх онгоцууд Ойрхи Дорнодод ажиллагаа явуулж байгаа хөлөг онгоцнуудын аюулгүй байдал, навигацийг хангах зорилгоор тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэг даалгавараар ажиллаж байгаа […]
АЗЕРБАЙЖАН “ЯЛАЛТЫН” ПАРАД ХИЙВ

Азербайжаны нийслэл Баку хотод цэргийн парад боллоо. Тэд Уулын Карабахын дайнд ялсан гэж үзэн Ялалтын парад хийжээ. Азербайжан-Армени улсуудын хооронд болсон Уулын Карабах бүс нутгийн дайн сүүлийн 3 сар гаруйн хугацаанд үргэлжилсэн билээ. ОХУ-ын зуучлалаар талууд гал зогсоосон бөгөөдАзербайжанчууд өөрсдийгөө дайнд ялсан гэж үзэн цэргийн парадыг нийслэл Баку хотод хийлээ. Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев […]
НЬЮ-ЙОРК МУЖИЙН ТЭТГЭВЭРИЙН САН “НОГООН” ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Нью-Йорк мужийн тэтгэвэрийн сан Ногоон зорилт дэвшүүлжээ. Мужийн засгийн 2040 онд гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй муж болохоор тэтгэвэрийн сангаас хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Нью-Йорк мужийн санхүү хариуцсан албан тушаалтны хэлснээр шатахуун, түлш үйлдвэрлэдэг компаниудад оруулах хөрөнгө оруулалтаа аажмаар бууруулахаар болсон бөгөөд 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг 0 болгохоор зорилт дэвшүүлээд байгаа юм. Тэтгэвэрийн […]
БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТДЭГ “САЯ” ОРЧИМ СУРАГЧДЫН 20-30 ХУВЬ НЬ “ТЕЛЕ” ХИЧЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр боловсролын салбарын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. “КОВИД-2019” цар тахлын улмаас энэ жил 10 дахь удаагийн чуулганаа цахим байдлаар хийжээ. Бид Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе! Энэ удаагийн чуулган цахим талбарт зохион байгуулж байгаагаараа […]
ИЗРАИЛЬ УЛС ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ЭХНИЙ БАГЦЫГ ХҮЛЭЭЖ АВЛАА

Пфайзер болон БиоНТек компаниудын хамтран гаргасан коронавирусийн вакцины эхний багц Израиль улсад ирлээ. Израиль 8 сая тун вакциныг худалдах авахаар гэрээ байгуулаад байгаа юм. Бельгийн Брюсселээс хөөрсөн олон улсын ачаа тээвэрлэлтийн DHL-ийн онгоц Тель-Авивын Бэн Гурион нисэх онгоцны буудалд газарджээ. Тээврийн логистик, хөргүүртэй хадгалах горимын дагуу эхний ээлжийн коронавирусийн вакцин Израильд ирсэн юм. Израилийн ерөнхий […]