Фемида хууль, эрх зүйн нэвтрүүлэг

Фемида хууль, эрх зүйн нэвтрүүлэг нь иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс бидний харилцаанд түгээмэл тохиолдох хуулийн хүрээнд үүссэн асуудлыг шийдвэрлэх, үүсч болох эрсдэлээс сэргийлэх зорилготой. Хууль зүйн шинжлэх ухааны салбар бүрийн мэргэшсэн хуульч, өмгөөлөгч, судлаач нарыг зочноор урьж оролцуулан тодорхой тохиолдол шинжлэх замаар хууль, эрх зүйн нарийн төвөгтэй ойлголтыг энгийнээр тайлбарлан хүргэдэг.

Project Runway Mongolia

Project Runway Mongolia загвар зохион бүтээгчдийн шоу контентыг Стар телевизийн хамт олон Монголдоо албан ёсны онцгой эрхтэйгээр 30 дахь орон болж энэ оны 10 сард үзэгчдэдээ хүргэх гэж байна. Тус шоу нь Английн Fremantle компанийн форматуудын нэг бөгөөд 2004 оноос хойш одоог хүртэл дэлхийн 29 улс оронд амжилттай зохион байгуулагдаж чадварлаг дизайнеруудыг төрүүлсээр байгаа шоу […]

Эрүүл амт with Khulan

Монгол гэр бүлийн онцлог нь өдөр бүр гэртээ үдийн зоог барих явдал юм. Тэгвэл гэртээ хийж болох амттай, ашигтай, энгийн, эрүүл амьдрах зөвлөмжийг тус нэвтрүүлгээс олох болно.

Нүүдэлчдийн өв соёл

Нэвтрүүлгийн товч агуулга: Бид анхны улирлын дугааруудаа Монгол улсын нийт үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага болох “Үндэсний түүхийн музей”-тэй хамтарч түүх, соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр, бүтээлүүдээс танин мэдүүлэхээр зорин ажиллаж байна. Жилээс жилд мартагдан бүдгэрч, хуучран доройтож байгаа […]

Нохойг минь авраач (season2)

Уг нэвтрүүлгийн зорилго нь бүхий л насны үзэгчдэд нохойны талаар зөв мэдлэг мэдээлэл өгөх, нохой тэжээдэг хүмүүст нохойтойгоо хэрхэн зөв харьцах талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэх юм. Нохойтой зөв харьцах гэдэг нь зөвхөн хооллох, салхилуулах зэргээр л тогтохгүй. Учир нь нохой гэдэг амьтан стресддэг, дурсамж тээдэг, эрдэс амин дэм дутагддаг гээд олон асуудалтай нүүр тулдаг […]