Бүсгүйчүүдийн нууц

Марта бол нэгэн ахлах сургуульд сэтгэл зүйчээр ажилладаг бүсгүй. Нэгэн удаа Юлиа гэх 17 настай охин түүнээс тусламж хүсэн ирэх бөгөөд тус охин Мартагийн анхны хайр болох Иваны охин болж таарна. Тэдний цаашдын харилцаа хэрхэн өрнөх бол?
Шүтээн

Шударга улс төрчдийн нэг Мён Хуи-н хүүгийнхээ гаргасан ослыг нуун дарагдуулахын оронд хүүгээрээ хэргийг нь хүлээлгэнэ. Гэвч хүү нь хэргээ хүлээснээсээ болж үхсэн байдалтай олдох ба хүүгийнх нь үхлийн цор ганц гэрч нь Бо Нам байлаа. Ийнхүү Мён Хуи хүүгийнхээ үхлийн шалтгааныг олохоор Бо Намыг хайж эхлэнэ.
Роман

75 настай Жу Нам Бунг болон 71 настай И Мэ Жа нар зөнөх өвчтэй. Тэд гэрлээд 45 жил болж байгаа бөгөөд оюун санаа, биеийн байдлаараа ч хоорондоо төстэй болжээ. Гэвч тэдний ой санамж өдөр ирэх тусам бүдэгрч байсан ч, мартагдсан хайрын дурсамжууд нь улам тодорсоор. Жинхэнэ хайрын түүхийг та зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.
THE HOUSE OF US

Зуныхаа амралтаар бяцхан Хана охин эцэг эхээ эргүүлэн нийлүүлэхийг хичээнэ. Гэвч тэрний энэ оролдлого нь нэг л бүтэмжтэй болохгүй л байв. Харин нэгэн өдөр тэрээр есөн настай Ёоми, долоон настай Ёожин гэх хоёр охинтой танилцсанаар Хана охины зуны адал явдал эхэлнэ.
JUJUTSU KAISEN

Жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч Южи Итадори нь гайхалтай хөнгөн атлетикийн чадвартай ч спорт клубт элсхийн оронд Оккульт клубт сэнпайтайгаа зугаалахыг илүүд үздэг. Өвөөгөө алдсаны дараахан Южигийн клуб жинхэнэ хараалт эд зүйлстэй учирч гашуун бодит байдалтай нүүр тулна. Хараагдсан сахиус буюу чөтгөрийн хурууг залгисан Южи Итадори өөрөө хараагдах ба чөтгөрийн биеийн бусад хэсгийг олж, өөрийн хараалыг […]
Shaun the sheep

Шон бол Мосси Боттом эдлэн газрын хонь. Тэрээр сүргийн бусад хонинуудтайгаа үргэлж л шинэ содон зүйлийг сэдэж, эдлэнгийн эзэн “Х” болон түүний хоньчин нохой “Битзер” нарыг шоглож, сахилгагүйтэж байдаг дэггүй нэгэн. Шон хонь болон түүний найзуудын хөгтэй, хөгжилтэй адал явдлыг энэхүү хүүхэлдэйнээс хүлээн авч үзээрэй.
Ангараг дээрх амьдрал

Хан Тэ-жү бол хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөгч бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн байлаа. Нэгэн удаа тэрээр цуврал аллагын хэргийг мөрдөж байхдаа санамсаргүй 1988 онд оччихов. Ийнхүү одоо цаг үе рүүгээ буцахад түүнд ганц л сонголт үлдсэн нь мөрдөж байсан хэргийнхээ учрыг олж дуусгах байлаа.