Малын сэг зэмээс үүдэлтэй 999.969 м2 талбайг халдваргүйжүүлжээ

2024-04-18

“Хамжихгүй бол Амжихгүй аян үргэлжилж байна

Хөх сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Чигэртэйн голыг ай савын БЦГ-ын Тугал нуур хэсгийн гол, нуур болон булаг шандын ойр орчмын хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж булж устгах ажлыг зохион байгууллаа.

Мөн малчдад  хог хаягдал, малын сэг зэм байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт 998 устгалын цэгийн 222.301 м2, нийтийн эзэмшлийн талбай 236.427 м2, 3.749 хашаа, хороо 399.312 м2, 171 худаг, уст цэгийн 26.694 м2, 158 агуулахын 65.992 м2, бэлчээрийн 150.450 м2 талбай, нийт 999.969 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency