Стар телевиз “ONE-PIECE-ДЭРСЭН МАЛГАЙТ”-ЫН АДАЛ ЯВДАЛ ТЕАТРЧИЛСАН ШОУ тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл тус театрчилсан шоу тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Адал явдал, Тулаан, Инээдэм, Уран зөгнөлт, Манга, Тулааны урлаг, Усан цэрэг, Шоонэн, Онцгой хүч чадал, Сэлэмний тулаан, Хүчирхийлэл, Далд ертөнц, Найз нөхөрлөлийг цогцоор харуулсан Японы алдарт Оne piece анимег Стар телевизийн хамт олон орчуулан үзэгчдэд хүргэдэг. Тэгвэл энэ удаад тус анимийн театрчилсан тоглолтыг олны хүртээл болгоход бэлэн болсон байна.
One piece нь 1990 оноос эхлэн гарч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дэлгэцээр хамгийн удаан хугацаанд гарч байгаа анимуудын нэг юм. Монголд анх удаа Onepiece-Дэрсэн малгайтын адал явдал буюу Өмхий мангасын эсрэг театрчилсан шоуг Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 2018 оны 02 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд анимэ сонирхогч хүүхэд залуустаа зориулан хүргэхээр жүжигчид маань жүжгийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Одоо ганцхан үзэгчдээ хүлээн авах л үлджээ.
Энэ ертөнцийн бүхнийг өөрийн болгосон далайн дээрэмчний хаан Голд Рожер цаазлуулахаасаа өмнө хэлсэн сүүлийн үг хүмүүсийг далай руу хөтлөх болжээ. “Миний эрдэнэс үү? Хүсэж байвал авч болно. Хайж ол! Би тэр газар бүхнийг орхисон!” гэсэн энэ үгнээс эхлэлтэй далайн дээрэмчдийн ээлжит адал явдал хэрхэн өрнөхийг жүжигтээ хүрэлцэн ирээд үзээрэй гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм. Ингээд Oneoiece – Дэрсэн малгайтын адал явдал анимийн үзэгч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрэв та билетээ худалдан авч амжаагүй бол Тасалбарыг Star телевизийн байр, E-Mart сүлжээ дэлгүүрийн салбараар болон “Тэнгис” кино театраас худалдан авах боломжтой. Мөн 1900-1950 дуудлагаар хүргэж үйлчилнэ.