Хүүхэд багачуудын хэзээний танил болсон дэрсэн малгайтын адал явдал театрчилсан тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр Стар телевизийн хамт олон дахин толилуулах гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23 –нд Улаанбаатар чуулгын танхимд болно.
Стар телевизийн хамт олно Монголд анх удаа One piece-Дэрсэн малгайтын багийн адал явдал буюу Өмхий мангасын эсрэг театрчилсан шоуг амжилттай олны хүртээл болгосон билээ. Тэгвэл үзэж амжаагүй болон дахин үзэх хүсэлтэй хүүхэд багачууддаа зориулан зөвхөн энэ бямба, ням гарагуудад дахин тайзнаа амилуулах гэж байна.
Та бүхэн өөрсдийн хайртаа баатруудтайгаа уулзаж, тэдний гайхалтай аяллын түүхийг үзэхийг хүсвэл амжиж тасалбараа захиалаарай. Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг стар телевизийн facebook хуудас болон 90095511, 91001067, 9009-5553 утсаар холбогдон аваарай. Жүжигчилсэн тоглолт эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдсэн тул та бүхэн амжиж билетээ захиалаарай. Тасалбарыг Star телевизийн байр, E-Mart сүлжээ дэлгүүрийн салбараар болон “Тэнгис” кино театраас худалдан авах боломжтой.