Дэлхийн тэрбум орчим үзэгчдийг жинхэнэ утгаар нь гэгэлзүүлдэг “Victoria’s Secret” загварын шоу жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг. Уламжлал ёсоор 23 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Victoria’s Secret брендийн загварын шоу өчигдөр New York хотноо болж өнгөрсөн.
Тэгвэл энэхүү алдарт шоуг Стар телевизийн хамт олон албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчиддээ хүргэх гэж байна. Өнгөрсөн жил Star телевизийн хамт олон та бүхэнд 22 дохь шоуг хүргэж байсныг та бүхэн санаж байгаа бизээ. Энэ удаа ч мөн адил албан ёсны эрхтэйгээр 12-р сарын 3-нд зөвхөн Star телевизээр толилуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Энэ удаагийн шоунд урилгаар ирсэн сонирхолтой дуучид болон хамгийн сүүлийн удаагаа загварын тайзан дээр алхсан Бразил улсын супермодел Adriana Lima болон Sara Sampaio-оос Gigi Hadid, Kendall Jenner хүртэл мөн Шведийн сахиусан тэнгэр энэ жилийн SWAROVSKI шигтгээгээр хийсэн ‘Fantasy Bra’-г өмссөн Elsa Hosk гэх мэт олон моделиүд алхсан гайхалтай, гэнэтийн бэлэг дүүрэн шоугаа алдалгүй үзээрэй.
Ингээд энэ жилийн шоуны зарим зургийг танилцуулж байна.
Сонирхуулахад, Victoria’s secret шоуг дэлхийн 190 гаруй оронд онцгой эрхтэйгээр дамжуулах боломжийг олгодог юм. Монгол Улсаас ‘Star’ телевиз Victoria’s secret загварын шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ монголын үзэгчдэд хүргэх гэж байгаа нь энэ билээ.