22 дахь удаагийн Азийн хөгжмийн наадам MNET-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Коронавирусын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдсан тус арга хэмжээ БНСУ-ын Пажу хотод болсон юм.

Ази тивийн хамгийн шилдэг хөгжмийн уран бүтээлчдийг тодруулах ёслолын ажиллагаа MNET хөгжмийн наадам Хонконгт болох төлөвлөгөөтэй байсан ч коронавирусын тахлын улмаас БНСУ-д боллоо. 2019 оны 10-р сарын 24-өөс 2020 оны 10-р сарын 8-ны өдрийн хугацаанд цацагдсан уран бүтээл, дуунууд тус наадамд өрсөлдсөн юм.

2 дахь жилдээ дараалан Солонгосын BTS хамтлаг тус наадмын шагналуудыг хамлаа. Оны шилдэг уран бүтээлч, шилдэг эрэгтэй хамтлаг, дэлхийн icon зэрэг шагналуудаас гадна оны шилдэг дуу “Dynamite”, оны шилдэг бүжгийн үзүүлбэр “Dynamite”, оны шилдэг видео клип “Dynamite”, хөгжөөн дэмжигчдийн сонголт, оны шилдэг альбом зэрэг найман номинацын шагналыг BTS хамтлаг авсан юм.

Харин оны шилдэг эмэгтэй хамтлагаар BLACKPINK, оны шилдэг киноны дуугаар Гахогийн Itaewon Class-ийн Start дуу шалгарчээ.

Leave a Reply