АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден, түүний засаглалын хугацаанд АНУ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т нэгдэнэ гэж тунхаглалаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн Парисын хэлэлцээрийн таван жилийн ойг тохиолдуулан АНУ-ыг тус хэлэлцээрт нэгдэнэ гэж Жо Байден мэдэгдсэн байна.
Жо Байден бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс 100 өдрийн дотор Цаг уурын өөрчлөлтийн тухай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж дэлхийн бусад орнуудтай хамтарч ажиллана гэжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп байгаль орчны асуудлаас илүүтэйгээр эдийн засгийн өсөлтийн эн тэргүүнд тавьсан тул АНУ Парисын хэлэлцээрээс өнгөрөгч сар гараад байсан юм.
Жо Байден сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашинд 2 их наяд долларын хөрөнгө оруулалт хийх, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг зогсоохын тулд газрын тосны үйлдвэрүүдийг татан бууруулна гэсэн юм.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга асан Жо Керриг цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр томилсон байна. Энэ нь Засгийн газрын төвшний шинэ албан тушаал юм.