БНСУ-ын ерөнхий прокурор Юн Сёк Юлтэй холбоотой хэргийг шийдвэрлэх хуралдаан 2 өдөр үргэлжилсэн байна. Тус улсын Хууль зүйн яамны сахилгын хороо хуралдаж хяналт шалгалтад саад учруулсан гэх үндэслэлээр ерөнхий прокурорыг үүрэгт ажлаас нь 2 сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

БНСУ-ын түүхэнд ерөнхий прокурор зэмлэл хүртсэн анхны тохиолдол гарлаа. Ерөнхий прокурор Юн Сёк Юлийг ажлаас нь 2 сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин танилцуулахаар болжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин засаг захиргаатай холбоотой авилгын хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Юн удирдаж байгаа бөгөөд тэрээр прокурорын байгууллагыг шинэчлэхтэй холбоотой асуудлаар Хууль зүйн яамны сайд Чү Ми Аэтэй зөрчилдөх болсон юм. 

Юн Сёк Юл прокурор нь Хууль зүйн сайдын сонгогсон гишүүдээс бүрдсэн хяналтын бүрэлдэхүүн үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн шүүхэд гомдол гаргаж байжээ.

Юн Сёк Юлийг 2 сарын хугацаатай үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх асуудлаар хууль ёсны тэмцэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Leave a Reply