Тайвань улс иргэдээ олон улсад Хятад хүмүүстэй андуурагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс шинээр боловсруулсан гадаад паспортоо танилцуулсан байна. Эрх баригчид шинэ паспортын захиалгыг даваа гарагаас эхлүүлжээ.
Тайваний өмнөх гадаад паспортын нүүр хавтас дээр “БНХАУ” болон “ТАЙВАНЬ” гэсэн нэрнүүд адилхан хэмжээтэй хэвлэгддэг байсан юм.
Харин шинэчлэгдсэн паспорт дээр ТАЙВАНЬ гэдэг нэрийг том фонтоор, тодоор бичсэн бол БНХАУ гэдэг үгийг Тайваний бэлгэ тэмдгийг тойруулан хүрээлсэн маягаар жижгээр бичжээ.
Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар Хятадаас дэлгэрсэн коронавирусын өвчнөөс болж Тайваний паспорт эзэмшигчид Хятад хүнтэй андуурагдаж байна гэсэн гомдол маш их ирсэн тул дээрх шинэчлэлтийг хийсэн гэжээ.
Тайваний гадаад хэргийн сайд Жозеф Ву шинэчлэгдсэн паспорт нь Хятад биш Тайвань гэдгийг танихад хялбар байх болно гэсэн байна.