Коронавирусийн вакцины хүртээмж нэмэгдэж байгаа хэдий ч сүргийн дархлаа энэ жилдээ тогтохгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдлээ.

Дэлхий даяар аж үйлдвэржсэн 42 оронд вакцинжуулалтын ажил эхэлсэн эсвэл вакцинжуулах ажлыг бэлдэж байгаа гэж ДЭМБ мэдэгдсэн юм. 

Тус байгууллагын ахлах эрдэмтэн Сумяа Сваминатаны хэлсэнээр, “Дэлхий өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг вакцинаар хангахад багаггүй цаг хугацаа шаардагдана. Бид 2021 онд хүн амын эсвэл сүргийн дархлааг аль нэг түвшинд хүргэж амжихгүй” гэсэн байна. 

Хэдийгээр цөөн хэдэн оронд сүргийн дархлаа тогтсон ч гэсэн, энэ нь дэлхийн хүмүүсийг хамгаалахгүй гэж Сваминатан хэлсэн юм. 

Тэрээр нийгмийн эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна. Дэлхийн нийт хүн амны 70 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан тохиололд сүргийн дархлаа тогтох боломжтой гэнэ.

Leave a Reply