АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа Жо Байдений ялалтыг үгүйсгэхийг оролдсон хууль тогтоогчдод өгөх хандиваа зарим компаниуд зогсоосон байна. Конгрессийн ордон руу Трампын дэмжигчид халдсаны дараачаар дээрх шийдвэрүүд гарсан юм.

Зээлийн картын Американ Экспресс компанийн зүгээс Даваа гарагт Байдений ялалтыг үгүйсгэж, ерөнхийлөгчөөр томилхыг эсэргүүцсэн улс төрчдөд өгөх хандиваа зогсоохоо мэдэгдсэн байна.

Американ Экспресс компанийн ТУЗ-ын дарга Стивен Скверигийн хэлсэнээр Байдений эсрэг санал өгсөн 139 танхимын гишүүдийн 22-т нь улс төрийн хандив өгч байсан гэжээ.

“Өнгөрөгч 7 хоногт конгрессийн зарим гишүүд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, эрх мэдлийн тайван замаар шилжих үйл явцыг тасалдуулах гэсэн ородлогууд нь бидний үнэт зүйлстэй нийцэхгүй байна” гэж Стивен Сквери хэлсэн юм.

Мөн Марриотт Интернэшнл зочид буудлын сүлжээ компани сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хууль тогтоогчдод “Улс төрийн үйл ажиллагааны хороо”-оор дамжуулан өгөх хандиваа зогсоох болсоноо мэдэгдсэн.

Тэднээс гадна Ситигрупп, Голдмэн Сакс, Гүүгл, Фейсбүүк зэрэг томоохон компаниуд дээрхтэй ижил арга хэмжээ авахаар болсон байна.

Leave a Reply