БНХАУ-д коронавирусийн вакцинжуулалтын ажил эхлээд удаагүй байна. Өчигдөр өглөөний 11 цагийн байдлаар нэг сая иргэд аль хэдийнээ вакцинжуулалтад хамрагджээ.

Бээжин хотын эрүүл мэндийн газраас 1 сая гаруй иргэд Ковид-19-ын эхний тун вакцин хийлгэсэн гэж мэдэгдсэн байна. Бээжин хот нь халдварын өндөр эрсдэлтэй тодорхой өндөр бүлгийн хүмүүст эхний тун вакциныг энэ баасан гарагт хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм.

Эхний ээлжний вакцинжуулалтад хамрагдах зорилтот бүлэгт гаалийн байцаагч болон дотоодын тээврийн салбарт ажилладаг ажилтнууд багтжээ.

Цагаан сарын баяр эхлэхээс өмнө буюу 2-р сарын 12-ны өдрөөс өмнө амжиж гол бүлгүүдэд ковид 19-ын тарилгыг хийж дуусна гэж хотын удирдлага мэдэгдсэн байна.

БНХАУ дотоодын эм үйлдвэрлэгч Синофармын Синовак вакциныг баталсан бөгөөд тус вакцин нь 3 удаагийн клиникийн туршилтаар 79%-ийн үр дүнтэй байгаа нь тогтоогдсон юм.

Leave a Reply