Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальный болон түүний нөхөд Ерөнхийлөгч Владимир Путины ОХУ-ын өмнөд хэсэгт байрлах үл хөдлөх хөрөнгө хэмээх нэртэй видеог цацсан байна.
Навальныйгийн авилгын эсрэг сан мягмар гарагт Путины шилтгээн хэмээх нэртэй видео болон нийтлэлийг олон нийтийн хүртээл болгосон байна. Хар тэнгисийн эрэгт дээрх Путины тансаг эдлэн газар нь 1.3 тэрбум долларын үнэтэй гэнэ.
Видеонд дроны зургууд болон ордоны гаднах засал мөн ордонд орж үзсэн хүмүүсийн мэдээлэлд үндэслэн дотоод заслын 3D зургуудыг хамруулжээ.
Путины 7000 га талбай бүхий эдлэн газар нь театр, казино, тэшүүрийн талбай, сүм хийд, хүлэмжтэй гэнэ.
Навальныйгийн багийхан олон нийтэд ил болсон баримт бичиг болон банкны гүйлгээнд дүн шинжилгээ хийж Путины чинээлэг найз нөхөд, төрийн өмчит бизнес эрхлэгч нар уг үл хөдлөхийн зардлыг төлдөг болохыг нь олж мэджээ.
Харин ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков дээрх мэдэгдлийг няцааж Путинд ямар ч ордон байхгүй гэж хэлсэн байна.
Навальныйг Оросод буцаж ирэхэд нь цагдаа нар баривчилж, шүүхээс 30 хоног саатуулах захирамж гарсан. Харин энэ Бямба гарагт түүний дэмжигчид эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна.