Манай улсын 32 дахь ерөнхий сайдаар томилогдоод байгаа Л.Оюун-эрдэнэ дэлхийн  хамгийн залуу удирдагчдын тоонд багтаад байна. Тэрээр 1980 онд төрсөн бөгөөд түүний насыг чуулганы үеэр онцлон ярих гишүүд ч байсан юм. Гэвч дэлхийд түүнтэй адил залуу удирдагчид хэд хэд байдаг бөгөөд тэр дундаа Финланд улсын ерөнхий сайд Санна Марин нь одоогоор дэлхийн хамгийн залуу ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа юм. 

Санна Мирелла Марин Финландын Ерөнхий сайдын албыг 2019 оны 12-р сарын 10-наас хойш хашиж байгаа бөгөөд Социал демократ намын гишүүн, 2015 оноос хойш Финландын парламентын гишүүн, 2019 оны 6-р сарын 6-аас 12-р сарын 10 хүртэл Зам тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байжээ.

Алексей Гончарук нь 2019 оны 8-р сард Украин улсын хамгийн залуу Ерөнхий сайд болоод ердөө гурван сар засгийн газрыг удирдсан ажээ. Хуульч Алексей Гончарук өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын албаны дэд даргаар томилогдсон. Үүнээс өмнө тэрээр шинэчлэлд анхаарлаа төвлөрүүлдэг төрийн бус байгууллагыг удирдаж, Экологийн яамны зөвлөхөөр ажиллаж байжээ.

Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын дарга Ардерн 2017 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэрээр Шинэ Зеланд улсын төрийн албан тушаалд хурдан дээшилж, парламентад ороод жил хүрэхгүй хугацаанд тус улсын хамгийн өндөр албан тушаалыг хашиж байв.

Тэрээр 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар, 2016-2019 оны хооронд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр, 2019 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашиж байв. Ийнхүү 2021 онд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож дэлхийн хамгийн залуу удирдагчдын жагсаалд бичигдээд байгаа юм.

Leave a Reply