737 МАКС онгоцны нислэгүүд зогсож, мөн коронавирусын цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагааны уналтад орсон Боинг компани нийт 11.9 тэрбум долларын алдагдалтай ажилласан байна. Энэ тус компанийн түүхэн дээд хэмжээний алдагдал болж бүртгэгджээ.

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани лхагва гарагт 2020 оны нийт алдагдлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрөгч жил Боинг компани 11.9 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээж, орлогын хэмжээ 24%-аар унаж 58.1 тэрбум долларт хүрчээ.

Тус компани 2018 онд алдагдлын хэмжээгээрээ түүхэн дээд амжилт тогтоосон. Тухайн жилд 2 ч томоохон осол гарч, 2019 онд МАКС 737 загварын онгоцны нислэгийг дэлхий даяар цуцалж байсан бөгөөд шинэ онгоцны захиалга эрс буурсан юм.

Харин өнгөрөгч жилийн тухайд коронавирусын цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа маш хүчтэйгээр доголдож 2 дахь жилдээ дараалан уналтад орсон байна. 2020 оны алдагдал нь 2018 оныхоос ч илүү байлаа.

737 МАКС онгоцны нислэг өнгөрөгч оны сүүлээр дахин сэргэсэн. Гэхдээ онгоцны нислэгийн тоо одоохондоо бага хэвээр байх тул компанийн бизнесийн гүйцэтгэл хурдан сэргэх төлөвгүй байна.

Leave a Reply