ДЭМБ-ийн олон улсын мэргэжилтнүүдийн тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусгавар болсон байна. Тэд Ухань хотод коронавирусын гарал үүслийн талаар судалгааны ажлаа эхлүүллээ.
ДЭМБ-аас илгээсэн судалгааны тусгай баг Хубэй мужийн нийслэл Ухань хотод энэ сарын 14-нд очсон. Судлаач эрдэмтэд коронавирусын гарал үүслийг судалж, хүнээс хүнд анх хэрхэн дамжсаныг тогтоохоор ажиллах юм.
Судалгааны баг 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна. Тэд тусгаарлалтын хугацаандаа Хятадын эрдэмтэд болон бусда холбогдох байгуулагуудтай онлайн уулзалт хийж байжээ.
Хятадын засгийн газрын судлаачид вирусыг сарьсан багваахайнаас гаралтай гэж анх үзэж байсан боловч дараа нь вирусыг импортын хоол хүнснээс илэрсэн тул гадаадаас орж ирсэн байхыг үгүйсгээгүй.
ДЭМБ-ын судалгааны багийг удирдаж байгаа Петер Бэн Эмбарек коронавирусыг Хятадаас гаралтай гэж үзэх нь логикийн үндэслэлтэй гэж хэлсэн бөгөөд Ухань хотод гарсан анхны тохиолдлуудыг шалгах нь вирусын гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олох гарц гэж хэлж байсан билээ.
Судалгааны баг хамгийн эхлээд вирусын гарал үүсэл, хүнд тархахдаа ямар замаар халдсаныг тогтоохоор эмнэлэгийн ажилтнуудтай ярилцлага хийхээр төлөвлөж байна.
Гэвч вирус тархаад аль хэдийн нэг жил өнгөрсөн тул ДЭМБ-ын зарим албан тушаалтнууд вирусын гарал үүслийг ярилцлага хийхээр замаар олж тогтоох нь хүндрэлтэй гэж үзэн эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.