Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчний хөндлөнгийн оролцоо, өдөөн хатгалгын хариу арга хэмжээ болгож Хятад улс Тайванийн хоолойд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Хятад улсын зүгээс Тайванийн тусгаар тогтнол гэдэг нь дайн гэсэн үг юм гэж мэдэгджээ.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Чиань пүрэв гарагт нэгэн мэдэгдэл хийж тус улсын хатуу байр суурийг илэрхийлсэн байна.

Ву, галаар тоглодог хүмүүс өөрсдийгөө шатаана гэж хэлээд Тайванийн тусгаар тогтнол бол дайн юм гэж анхааруулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчний үйл ажиллагаа эрчимжиж, гадны хөндлөнгийн оролцоо нэмэгдсэн. Үүний хариу болгож Хятад улс Тайванийн хоолойд цэргийн ажиллагаагаа идэвхжлүүлсэн гэжээ.

Тайванийн хүчнийхэн Хятадын агаарын хүчний нисэх онгоцнууд Тайванийн агаарын хилд өдөр бүр ойртож байгааг мэдэгдсэн байна. Үүнд Хятадын цэргийн 13 сөнөөгч онгоц өнгөрөгч бямба, ням гарагт Тайванийн агаарын орон зайд ойртсоныг онцолсон байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар Хятад улс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа, ерөнхийлөгч Цай Ин Вэн тэргүүтэй Тайванийн засгийн газар хооронд дотно харилцаа үүсээд байгааг анхааруулахыг оролдож байгаа алхам юм гэжээ.

Leave a Reply