Бээжин 2022 өвлийн олимпын наадмын хоккейн ордон ашиглалтад бүрэн орж туршилтын тэмцээнүүдийг хүлээж авахад бэлэн болсон байна. Бээжин 2008 зуны олимпын наадмын гимнастикийн тэмцээнүүд зохиогдож байсан тус ордоныг 2 жилийн хугацаанд хоккейн спортод зориулж шинэчилжээ.
Бээжин хотын барилгын төв оффис Үндэсний цэнгэлдэхийг 2 жилийн хугацаанд дахин шинэчилж хоккейн спортын ордоныг ашиглалтад оруулсан байна. Энэхүү ордон нь өмнө Бээжин 2008 зуны олимпын наадмын гимнастик, трамплин болон гандболын төрөлд зориулагддсан баригдсан бөгөөд дотоодын тэмцээн уралдаан, тэмцээний өмнөх дасгал сургуулилтын журмаар ашиглагдаж байжээ.
Ордоныг дахин шинэчилэхдээ 2 танхим бүхий өвлийн спортын ордон болгож талбайг бүрэн мөсөөр хучсан байна.
Ордоныг шинэчлэх ажил 2 жилийн өмнө эхэлсэн бол мөсөөр хучих ажил 7 хоногийн өмнөөс эхэлсэн юм. Дэвшилтэт аргыг ашиглан мөсөн бүтцийг 11 давхрагаар хучсан бөгөөд хүссэн үедээ засах боломжтой гэнэ. Мөн мөсний тэгш байдлыг 5 мм дотор байлгах боломжтой юм.
Мөн энэхүү ордон нь тэмцээн уралдаанд зориулсан, олимпын шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэрэлтүүлгээр тоноглогджээ.