Коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд аялал жуулчлалын салбар уналтад орж түүхэн дэх хамгийн том хохирлыг амссан гэж НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллага мэдэгдсэн байна.

НҮБ-ын тайланд дурдсанаар 2020 онд олон улсын нислэгүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэг тэрбум орчим буурч, 1.3 их наяд долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгджээ.

Энэ нь 2009 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямралын үетэй харьцуулахад 11 дахин их байгааг онцолсон юм.

Бүс нутгаар нь авч үзвэл Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон улсын нислэгүүд 84%-аар, Африк, Ойрхи Дорнодод 70%-аар унасан үзүүлэлт гарсан байна. Харин Европ 70%, Америк тивийнх 69%-аар буурчээ.

Үүний үр дүнд аялал жуулчлалтай холбоотой 100-120 сая ажлын байр эрсдэлд орсон бөгөөд дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид байгаа гэнэ.

НҮБ-ын таамаглалаар Олон улсын аялал жууллал 2019 оны түвшинд эргэж очиход дахин 2 жил хагасаас 4 жил шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply