Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболд Оюу Толгойн гэрээг сайжруулах ажлыг шуурхай, бодитоор хийх ёстой талаар ярьлаа.

С.Батболд: “Оюу Толгойн гэрээний асуудал дээр бол миний хувьд анхнаасаа сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байж ирсэн. Одоо ч тийм байр суурьтай байгаа. Манай засгийн газрын хувьд, засаг тэргүүлж байхад Оюу Толгойн хэлэлцээрийг сайжруулж, зээлийн хүүг 30, 40 хувь бууруулж, давхар татварын хэлэлцээрийг шинэчлэх, 20 хувь болгох зэрэг олон зүйлүүдийг хийж сайжруулж ирсэн. Өнөөдөр Оюу Толгой үр ашгийн хувьд тооцоо нь анхнаасаа бодож байснаас өөр болчлоо. Жишээлбэл Дубайн гэрээ Монголд ашиггүйгээр хийгдсэн гэж гишүүд ярьж байна. Ашиггүй гэрээг бол өөрчлөх, цуцлах асуудлаа ярих ёстой гэж засгийн газраас мэдэгдээд байгаа. Тэгэхээр энэ ажлаа шуурхай, бодитой түргэн хийх ёстой” гэлээ.

Мөн тэрбээр “Монголын талд үр ашигтай байх зарчмыг хатуу баримталж, шаардлагатай бол гэрээний үндсэн нөхцөлийг ч гэсэн эргэж харах боломжтой яагаад гэвэл энэ бол бизнесийн гэрээ” гэв.

Leave a Reply