АНУ-ын SpaceX компани Crew Dragon капсулд мэргэшсэн сансрын нисгэгч бус энгийн 4 иргэнийг суулган дэлхийн тойрог замд хэдэн өдөр аялуулах төлөвлөгөөг албан ёсоор танилцууллаа.

Crew Dragon сансрын хөлөг нь одоогоор Олон Улсын Сансрын Станцад залгагдсан байгаа бөгөөд өнгөрөгч оны 11-р сард Японы сансрын нисгэгч Ногучи Сойчи тэргүүтэй олон улсын сансрын нисгэгчдийн багийг задгай сансарт хүргэсэн юм.

Falcon 9 пуужинг ашиглан Кеннеди сансрын төвөөс хөөрсөн Crew Dragon сансрын хөлөг нь 63 өдрийн дараа эх дэлхийдээ буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Shift4 payments-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жаред Исаакман нь ирэх 10-р сард задгай сансарт гарах Crew Dragon хөлөгт суух 4 зорчигчийн нэгээр тодорсон бөгөөд тэрээр нэмэлт 3 зорчигчдын тоонд багтах хүмүүст хандив өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

АНУ-ын өөр нэгэн компани болох Axiom Space нь мөн энэ жил энгийн иргэдийг сансарт хүргэхээр төлөвлөж байна. Тэд зорчигчдынхоо нэрсийг аль хэдийнээ зарлаад байгаа билээ.

Leave a Reply