Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэн та хороондоо ямар бүтээн байгуулалт хийлгэх сонирхолтой байгаагаа Smart UB аппликейшнаар өгөх боломжтой юм. Санал асуулга энэ сард эхэлсэн бөгөөд санал асуулга авах хугацаа 4 сарын нэгэнд дуусна. Манай сурвалжлах баг БЗД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, түүний үр шимийг хүртэж буй иргэдтэй уулзлаа.

Эдгээр ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр буюу нийт 105 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтыг иргэд өөрсдийн хүсэл, саналын дагуу хийлгүүлсэн байна. Танай хороо, байрны гадна талбайн тохижилтийн чиглэлд хийгдэх төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлнэ. Санал асуулгыг нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд цахимаар явуулж байгаа юм. Иргэн та өөрийн хороо, дүүрэгт ямар ажил, бүтээн байгуулалт өмнө жилүүдэд хийгдсэн тухай мэдээллийг www.manaikhoroo.mn сайтаас авч, хяналт тавих боломжтой.

Leave a Reply