Бид төрийн аливаа бодлого, шийдвэр, үйлчилгээ гэх мэт асуудлуудад тийм ч сэтгэл ханамжтай байдаггүй. Бүр дургүйцлээ илэрхийлж бухимдахаас цаашгүй суудаг. Гэтэл зарим өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн голлох шинж чанар нь маш хянамгай иргэдтэй, тэдний идэвхтэй оролцоо улс орных нь бодлого шийдвэрт туссанаар хөгжөөд байгаа жишээ олон бий. Тэгвэл бид яах ёстой вэ? гэжүү ?
Улс орон даяар хэрэгжиж буй иргэдийн санал асуулгадаа жаахан ч болов анхаарал хандуулах нь эхний алхам.
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНАЛ АСУУЛГА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЭЭД БУЙГ ТА МЭДЭЖ БАЙГАА ЮУ?
СХД-ийн 26 дугаар хорооны идэвхтэй иргэд ОНХС-ийн санал асуулгадаа оролцоод амьдарч буй хэсгийнхээ ойр орчимд гэрэлтүүлэг хийлгэж, айх айдасгүй амьдрах орчноо бүрдүүлэхэд гар бие оролцжээ.
Таны амьдарч байгаа газрын гадаа ямар байдалтай байгаа вэ? Хогтой байна уу? Хүүхдийн тоглоомын талбайгүй, хүүхдүүд чинь шороотой машин зам дээр тоглоход эрсдэлтэй байна уу? Явган хүний замгүй газраар та гэрээсээ гараад алхаж байна уу? Гудам чинь харанхуй гэмт хэрэг зөрчлөөс айж байна уу? Гэрэлтүүлэг, камержуулалт хэрэгтэй байна уу? Энэ бүх асуудлын хариултыг та яг одоо барьж буй гар утсаа ашиглаад SMART UB АППЛИКЕЙШН татаад эдгээр болохгүй асуудлуудаа бичээд, шаардлагатай бүтээн байгуулалтаа хийлгэх саналыг өгөөрэй. Танд 3 минут л хангалттай. Санал асуулгын үр дүнд бий болсон өнгөрсөн жилд иргэд саналаа өгснөөр аль хороонд юу хийснийг manaikhoroo.mn сайтаас ороод шалгах боломжтой.
ИДЭВХТЭЙ ИРГЭН- ХЯНАЛТТАЙ ТӨРТЭЙ байх эсэхийг энэ улсын иргэн та, би шийднэ