НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЕСӨН ГЭР БҮЛД ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Нийслэлийн боловсролын салбарт гэр бүлийн 813 хос ажилладаг байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 612 буюу 1024, сургуулийн өмнөх боловсролд 201 буюу 402 гэр бүлийн хос мөр зэрэгцэн нэг салбарт ажилладаг. Тэдгээрийн төлөөлөл болох  есөн гэр бүлд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгожээ. Төрөөс хүн амын чиглэлээр баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ийнхүү орон сууц олгожээ.

Leave a Reply


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/startvmn/public_html/wp-includes/functions.php on line 5279