ТӨСВИЙН ОРЛОГЫН 22.8 ХУВИЙГ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР БҮРДҮҮЛЖ БАЙНА

Монгол улсын нэгдсэн төсвийн орлогын 22,8 хувийг эрдэс баялгын салбар бүрдүүлж байна. Тус салбарын орлого  өнгөрсөн оны мөн үеэс 1.163.4 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өсч, энэ оны эхний найман сарын байдлаар 10.956.4 тэрбум төгрөг болжээ. Үүнээс төсөвт 2,501.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 606.9 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар буурчээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

 Өнгөрсөн 2021 оны улсын нэгдсэн төсвийн орлого  өнгөрсөн оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 10,402.0 тэрбум төгрөг болж, ковидын өмнөх жил 2020 оны мөн үеийнхээс 1,638.4 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасч байжээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 246.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар багасч байжээ.

Leave a Reply


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/startvmn/public_html/wp-includes/functions.php on line 5279