
“Нүүрсний уурхайд эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ хэмжээний эргэлтийн хөрөнгө байхгүй тул бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүйд хүрээд байна гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэллээ. Эрчим хүчний бусад үйлдвэр мөн ялгаагүй ийм нөхцөлд оржээ. Галлагаа, шатахууны сэлбэг хэрэгслийн материалын үнэ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үед эрчим хүч импортоор авдаг ч ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөгт хүрэх эрсдэл үүсчээ. Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн байна. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд эрчим хүчний үнэ тарифыг өөрчилсөн гэдгийг салбар хариуцсан сайд онцоллоо. Мөн тэрээр 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаад байна. Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно” гэдгийг хэллээ.