Байгалийн түүхийн музейн буурин дээр барьсан “Чингис хаан” музей нээгдлээ. Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Түүх, соёлын 10 400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна.  Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Их хаадын тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.

“Чингис хаан” хаад, язгууртны музей аравдугаар сарын 12-ноос иргэдэд нээлттэй ба музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Тасалбарын хувьд нэг хүн 30,000 төгрөг байна. Харин оюутан 25,000, гэр бүл 20,000 төгрөг байх аж. Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй гэдгийг “Чингис хаан” хаад, язгууртны музейн захирал, академич С.Чулуун хэлсэн юм.

Leave a Reply