Паркурын спорт нь гимнастикийн нэгэн төрөл гэж явдаг бөгөөд дэлхийд маш эрчимтэй хөгжиж буй спортуудын нэг юм. Паркур нь мэдээж экстрем спорт учраас аюултай төдийгүй заавал гадаа талбайд хийгддэг онцлогтой. Монгол улсад ч мөн сүүлийн хэдэн жил паркурын спорт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд “Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах” тэмцээнд паркурын үзүүлэн тоглолт анх удаа үзүүлсэн юм. 

Тэгвэл анх удаа паркурын тамирчин Ж.Шинэжаргал анх удаа Монгол улсаа төлөөлж паркурын ДАШТ-д оролцохоор болсон байна. Түүний хувьд паркурын спортоор хичээллээд найман жил болж байгаа бөгөөд галаар наадагч, паркурчин, шивээсчин зэрэг мэргэжилтэй юм.

Leave a Reply