2022-2023 оны Сагсан бөмбөгийн Оюутны лигийн нээлтийн өдөр Монгол Улсын Их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Нээлтийн тоглолтод өмнөх жилийн финалын шатанд шалгарсан “МУИС Шонхорууд”, “ШУТИС Шаркс” багууд өрсөлдсөн юм. Тус тоглолт нэмэлт цаг гаран 79:72 харьцаатай МУИС Шонхорууд улирлын анхны хожлоо авсан юм.

Нээлтийн өдрийн сүүлийн тоглолтыг “ЭТҮГЭН Ирвэсүүд” “СИТИ Аянга” багууд хийж 64:52 харьцаатай Этүгэн ирвэсүүд баг ялалт байгуулсан юм.

Энэ жилийн оюутны лигийн эрэгтэй багийг хоёр бүсэд хуваан тоглуулах бөгөөд бүс бүсээс шалгарсан хоёр баг финалын тоглолт хийх юм. Харин эмэгтэй шилдэг 10 их дээд сургуулиудын багууд хоорондоо өрсөлдөх юм.

Leave a Reply