“СЭМҮТ-д 20 гаруй жил эмчлүүлж буй 120 хүн харж хандах гэр бүлгүй учир хэзээ тус төвөөс гарах нь тодорхойгүй байна”

Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр эсвэл албадан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-д эмчилдэг. Ихэнх эмчлүүлэгч тус төвд дунджаар нэг сарын хугацаанд эмчлүүлдэг боловч зарим нь 20-25 жил болсон байгааг НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте хэлсэн юм. Тэрбээр “Эдгээр хүний 120 нь эмнэлгээс гарах боломжтой байсан. Хэдий тийм ч нийгэм, хамт олонд түшиглэсэн тусламж үйлчилгээ байхгүй, мөн тэдгээр хүнийг харж хандах гэр бүл, хамаатан садан байхгүй учир тус төвөөс хэзээ гарах нь тодорхойгүй байна” гэжээ.

Монголд тахь нутагшуулж буй Чех улсын иргэнийг “Алтан гадас” одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек гадаадын иргэн хүртэж болох хамгийн дээд шагнал болох “Алтан гадас” одон хүртжээ. Одонг гардуулах ёслолын үйл ажиллагааны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр монгол орны байгаль, Чех, Монголын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн байна.  Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагуудтай хамтран баруун Монголд тахийг нийт есөн удаа тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг бөгөөд шинээр тахийг Дорнод Монголд нутагшуулах төслийг бэлдэн ажиллаж байна.   

Leave a Reply


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/startvmn/public_html/wp-includes/functions.php on line 5279