Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцна

Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ. ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан. ЭМД-ын сангаас хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, мэс заслын хүндрэлээс хамаарч 905 мянгаас 3.6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт 188 иргэн хөхний хорт хавдрын тусламж, үйчилгээнд хамрагдаж, ЭМД-ын сангаас 596 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. Өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эрүүл мэндийн байгууллага ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 14 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутгийн эмнэлгүүд байна. 

Leave a Reply


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/startvmn/public_html/wp-includes/functions.php on line 5279