Редакцын бодлого

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 1.1 “ЮНАЙТЕД БРОДКАСТИНГ КОРПОРЭЙШН” ХХК-ийн Стар телевиз нь /цаашид Телевиз гэх/ үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, иргэд олон нийтэд олон ургалч, үнэн бодит мэдээ мэдээлэл, контентийг түгээж, бүх нийтийн боловсролыг дэмжин, ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг алагчлалгүйгээр шуурхай ханган ажиллахыг зорино. 
1.2 Телевизийн эрхэм зорилго: Шударга, чанартай, бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэгтэй, хөгжил дэвшилтэй, эв нэгдэлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэнэ. 
Хоёр. РЕДАКЦЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ЁС ЗҮЙ 
2.1 Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн баталгааг хангах үүднээс аливаа нам, эвсэл, улс төрийн хүчин, хувийн хэвшил, шашны байгууллага болон төрийн хяналтаас ангид байж, хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бөгөөд дараах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. 2.1.1 хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх; 
2.1.2 төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх; 
2.1.3 хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, өв, үнэт зүйлсийг хүндэтгэх; 
2.1.4 улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургалч үзэл бодлыг хүндэтгэх; 
2.1.5 үндэсний бүтээлийг дэмжин хөгжүүлэх; 
2.1.6 хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх;
 2.1.7 хариуцлагатай ил тод байж, үнэнийг эрэлхийлэх;
 2.1.8 сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хэн нэгнээс хараат бус байж, олон нийтийн мэдэх эрхэд шударгаар үйлчлэх таатай орчинг дотооддоо бүрдүүлэх;
 2.1.9 нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан эсэхэд тогтмол хяналт тавих; 
2.1.10 хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх; 
2.1.11 хүүхэд, залуучуудын хэрэгцээнд тулгуурласан, тэднийг хөгжүүлэх, өв тэгш хүмүүжүүлэхэд чиглэгдсэн, өдөр тутмын хэрэгцээт мэдээллийг олон нийтэд хүргэх; 
Гурав. ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА 
3.1 Телевиз нь хөтөлбөрөө төрийн албан ёсны хэл Монгол хэлээр бэлтгэж дамжуулах ба монгол хэлний хэм хэмжээг чандлан сахиулна. 
3.2 Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй, олон талт хөтөлбөрийг телевизээр бэлтгэн дамжуулах бөгөөд үзэгч олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг зорилгоо болгож эерэг хандлагыг ямагт эрхэмлэнэ.
 3.3 Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг баримталж залуусын хөгжилд чиглэсэн бүтээлийг бэлтгэн явуулна. 
3.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлж мэдээлэл, харилцааны технологийн хүртээмжтэй байдлыг сайжруулна. 
3.5 Цаг үеийн мэдээ мэдээллийн нэвтрүүлгийг бэлтгэхдээ олон талт баттай эх сурвалжийг ашиглаж, үйл явдлыг үнэн, шударга, тэнцвэртэй, хараат бусаар мэдээлэх ба хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг ямагт эрхэмлэнэ.
 
 
 
 
 
 



ХОЛБОО БАРИХ

И-мэйл хаяг

marketing@startv.mn

Утас

76040000 91001067 90095553

Хаяг, Байршил

Улаанбаатар хот БЗД-ийн 1-р хороо 12-р хороолол Токиогийн гудамж-23 Чингис зочид буудал А корпус, Стар Телевизийн байр



Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2022 “Юнайтед Бродкастинг Корпорейшн” ХХК

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/startvmn/public_html/wp-includes/functions.php on line 5279